АНУ-ын Тээврийн сайд өөрийгөө тусгаарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-02-09 11:12:28

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Тээврийн сайд Пит Буттижич “COVID-19”-өөр халдварласан хүнтэй ойр байсан тул 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлахаар болжээ.


Тээврийн яамны Тамгын газрын дарга Лаура Шиллерийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан гэж тус яамнаас мэдэгджээ. П.Буттижич тухайн ажилтантай даваа гаргийн өглөө уулзсан байна.


“Тээврийн сайдын шинжилгээний хариу даваа гаргийн өглөө сөрөг гарсан бөгөөд түүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна” гэж яамны мэдэгдэлд дурджээ.


П.Буттижич коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн байжээ. Харин Л.Шиллерийн хувьд тусгаарлалтын хугацаагаа дуусгасны дараа хоёр дахь тунг хийлгэх ажээ. 

Холбоотой мэдээ