Тусгай шалгалтад 15 ажлын байранд 22 иргэн өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-02-03 13:06:45

Төв /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс зарлагдсан төрийн захиргааны 35 сул ажлын байранд тусгай шалгалтыг энэ сарын  2-ны өдөр зохион байгууллаа.

Ажлын байрны захиалгыг төрийн албаны зөвлөлд  хүргүүлж, www.csc.gov.mn болон бусад мэдээллийн эх үүсвэрээр нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн олон нийтэд зарласан. Уг шалгалтын бүртгэлийг энэ сарын 28-ны өдөр цахимаар явуулахад 18 ажлын байранд 35 иргэн бүртгүүлсэн бөгөөд комиссын нэгдүгээр хуралдаанаар хэлэлцээд 15 ажлын байранд 22 иргэнийг өрсөлдөх боломжтой буюу шаардлага хангасан гэж үзжээ.

Шалгалтад оролцогчдыг хууль эрх зүй, дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний болон ярианы шалгалтыг авч төрийн албаны зөвлөлийн 2020 оны 141 дүгээр тогтоолын хүрээнд шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулсан ба ариутгал халдваргүйтэлийн дэглэмийг сахин, оролцогчдыг амны хаалт, биеийн дулаан хэмжиж оруулав. Шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноотой 15 оролцогчийг тухайн албан тушаалд нэр дэвшүүлэх шийдвэр гаргахаар бэлтгэл хангалаа.

Нөхөгдөх боломжтой болсон ажлын байрны мэдээлэл:

1 Төв аймгийн Баяндэлгэр сумын ЗДТГ-ын дарга

2 Төв аймгийн Баянцагаан сумын ЗДТГ-ын дарга

3 Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-ын дарга

4 Төв аймгийн Заамар сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга

5 Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн албаны дарга

6 Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

7 Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Алтанбулаг сумын Газрын даамал

8 Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Дэлгэрхаан сумын Газрын даамал

9 Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Сэргэлэн сумын Газрын даамал

10 Төв аймгийн Мал эмнэлгийн газрын Өвчний мэдээ тайлан, цахим бүртгэл, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

11 Төв аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Хоол тэжээл, хоолны илчлэг болон дотуур байр хариуцсан мэргэжилтэн

12 Төв аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Хими биологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн

13 Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Алтанбулаг сумын нийгмийн даатгалын байцаагч

14 Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Аргалант сумын нийгмийн даатгалын байцаагч

15 Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Шалгалтын нийлбэр дүнг оролцогчийг байлцуулан нэг бүрчлэн танилцуулж, нэгдсэн үнэлгээний хуудаст ярилцлагын ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Тус шалгалтад иргэн бүртгүүлээгүй болон бүртгүүлсэн боловч шаардлага хангаагүйн улмаас үлдсэн 20 ажлын байрыг дахин нийтэд зарлахаар боллоо.

 

Холбоотой мэдээ