Бага, дунд ангийн сурагч сургууль руугаа гар утастай орохыг хориглов

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-02-02 15:10:38

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-д бага, дунд сургуулийн сурагч сургуульдаа гар утас авч орох, сурагчдад гар утсаар хийх гэрийн даалгавар өгөхийг хоригложээ.

            Хятадын Боловсролын яамны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, сурагчдын нүдний харааг хамгаалах, анхаарлаа төвлөрүүлэх, цахим орчин болон тоглоомонд донтохоос сэргийлэх, сурагчдын бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор  тус яамнаас “Бага, дунд сургуулийн сурагчдын гар утасны менежмэнтийг бэхжүүлэх мэдэгдэл” гаргасан байна.

            Хэрэв тухайн сурагч сургуулийн орчинд гар утастай байх зайлшгүй шаардлагатай бол эцэг эхийн зөвшөөрлийг авч, сургуульд бичгээр өргөдөл гаргах бөгөөд сургууль руу нэвтрүүлсний дараа нэгдсэн байдлаар хураан авч хадгалах юм. Өөрөөр хэлбэл, гар утсыг анги танхимд нэвтрүүлэхийг хоригложээ.

            Эцэг эх болон сурагчдын хоорондын утсаар холбогдох хэрэгцээг сургууль доторх нийтийн утас, анги удирдсан багш нарын холбоо барих утас зэрэг хэлбэрээр шийдвэрлэж болохыг журамд заасан байна. 

Холбоотой мэдээ