Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-28 15:22:37

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 27-ны өдөр Зүүнхангай суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэнээс коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн юм. Энэ дагуу тухайн иргэнээс шинжилгээний дээж авч Ховд аймаг дахь Баруун бүсийн төв эмнэлэг рүү хүргүүлсэн бөгөөд тухайн шинжилгээний хариу дөнгөж сая гарчээ. Тодруулбал, шинжилгээний хариу сөрөг гарч, тухайн иргэнээс коронавирусний халдвар илрээгүй байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнгөрсөн шөнө аймгийн Онцгой комисс хуралдаж, өнөөдрийн 11 цагаас хойш аймгийн төв рүү орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.

Аймгийн Онцгой комиссоос энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос 9 автобусаар 362 зорчигч, хувийн машинтай 110 иргэнийг татаж авах ажлыг зохион байгуулсан бөгөөд тэдгээр хүмүүс замдаа нэг хоноод энэ сарын 27-ны өдөр Увс аймагт ирсэн. Тэдгээр хүмүүсийн дотроос Зүүнхангай суманд нэг сэжигтэй тохиолдол гарч, улмаар нарийвчилсан шинжилгээний хариу сөрөг гарчээ. 

 

 

 

Холбоотой мэдээ