Гар утсаар дарамтлан биеэ үнэлж байсан бүсгүйд ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-09-29 12:46:56

9911, 8811-тэй дугаарууд руу өдсөн мессеж бичин 100,000 төгрөгөөр хонох санал болгоод улмаар хариу бичвэл тэр мессежийг нь олонд дэлгэнэ хэмээн сүрдүүлж мөнгө луйварддаг 25 настай Б гэх бүсгүйг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байна.

Дээрх Б гэгч нь 8811-тэй дугаартай Н рүү удаа дараа мессеж бичиж, үүнийгээ олон нийтэд тараана хэмээн сүрдүүлэн 400.000 мянган төгрөг авчээ. Дахин эхнэрийг нь сүрдүүлсэн утга бүхий мессежийг илгээж, Н гэгчийг бэлгийн харьцаанд орохыг шаардсан мэдээллийн мөрөөр анх  Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгажээ.  Н-ийн  хүсэлтээр Б-г баривчилж, улмаар түүнд ял оноожээ.

Мессежээр  дарамтлагч Б гэгч нь 9911, 8811-тэй  утсанд мессеж илгээхдээ 8880.... 8841...., 9144...., 9989....дугааруудын утсыг ашигладаг байв. Тэр өмнө нь  цагдаагийн байгууллагад шалгуулж байснаас гадна бусдын бие махбодид гэмтэл учруулсан, утсаар сүрдүүлсэн дарамталсан гэх хэрэг нь давтан үйлдэлтэй тул ял оноосон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд