Хөвсгөлд ирсэн иргэдээс халдварын шинж тэмдэг илрээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-26 19:10:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас цаг үеийн мэдээллийг танилцууллаа. 

Энэ үеэр зөвхөн Хөвсгөл аймгийн бичиг баримттай орон нутгийн иргэдээ татан авна. Ирж байгаа иргэд 2 сар орон нутгаас явахгүй гэсэн гэрээ хийж байгаа. Өнөөдөр нийтийн тээврийн 3 автобусаар 130 гаруй иргэнээ татан авлаа. Энэ үеэр ямар нэгэн халдварын шинж тэмдэг илрээгүй. Дараагийн татан авалтын мэдээлэл тодорхойгүй байна. Хэдийгээр шинжилгээ нь сөрөг гарсан иргэдийг татан авч байгаа ч голомттой бүс нутгаас ирж байгаа иргэд гэрийн 14 хоногийн дэглэмийг хатуу мөрдөх хэрэгтэйг Аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуяг анхааруулж байлаа.  

Өнөөдрийн байдлаар орон нутагтаа ирэх хүсэлтээ 1000 гаруй иргэн Шуурхай штабын 7038-3334 утсанд ирүүлээд байгаа ажээ.


Холбоотой мэдээ