Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте огцрох бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-26 09:43:27

РОМ. /ANSA/. Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте албан тушаалаасаа огцрох төлөвтэй байгаагаа мэдэгджээ.


“Мягмар гарагт Сайд нарын зөвлөлийг хуралдуулах үеэр Жузеппе Конте огцрох тухайгаа зарлана. Үүний дараа тэрбээр Ерөнхийлөгч Серж Маттареллед зохих мэдэгдлийг дамжуулна” хэмээн Засгийн газрын Кижи ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна. 


Тийнхүү огцрох болсон нь Ерөнхий сайд асан Маттео Рензигийн “Амьд Итали” хэмээх жижиг нам эрх баригч эвслээс гарсны улмаас бүрэлдэхүүнд нь “Таван од” хөдөлгөөн болон Ардчилсан нам багтдаг эрх баригч эвсэл үнэмлэхүй олонхийн дэмжлэгээ алдсантай холбоотой аж.


Конте шинэ мандат авч, парламентад илүү өргөн хүрээтэй дэмжлэг авах Засгийн газрыг эмхлэн байгуулах боломжтой тул огцрох нь ёс төдий байж магадгүй гэж таамаглаж байна. “Таван од” хөдөлгөөн болон Ардчилсан нам хоёул Контег дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

 

Холбоотой мэдээ