АНУ-д Бразилын хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-26 08:53:27

МОСКВА. /Риа Новости/. АНУ-д Бразилын хувилбараар халдварласан анхны тохиолдлыг Миннесота муж улсын Эрүүл мэндийн яам илрүүлжээ.


Бразилын хувилбар гэгдэх коронавирусний “P.1” хувилбар Бразилаас ирээд удаагүй байгаа Миннесота муж улсын оршин суугчаас илэрчээ. Өвчтөнд энэ сарын эхний долоо хоногт шинж тэмдгүүд илэрч, нэгдүгээр сарын 9-нд шинжилгээ өгсөн байна.  


Бразилд хувьссан коронавирус илэрсэн тухай өнгөрсөн оны 12 дугаар сүүлээр тодорхой болсон юм. Вирус Рио-де-Жанейро мужид үүссэн байж магадгүй аж. Бразилын хувилбараар илэрсэн тохиолдлууд Их Британи, Герман, Итали, БНСУ, Япон улсуудад бүртгэгджээ.


Энэ хувилбар нь "P.1", "P.2" гэх хоёр төрөлтэй бөгөөд өмнө нь аль нь ч АНУ-д илэрч байгаагүй аж. 

Холбоотой мэдээ