Мэргэшсэн нягтлан бодогчид тангараг өргөлөө

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-01-25 14:26:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Олон улсын стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог Монгол Улсад төлөвшүүлэх эрхэм зорилготой ажилладаг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Дархан салбарын хамт олон мэргэшсэн 9 нягтлан бодогчийг хүлээн авлаа.

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцэж, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч хэмээх хүндтэй цолыг хүртсэн нягтлан бодогчид албан ёсоор өнөөдөр тангараг өргөсөн юм.

Мөн энэ өдөр нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан бүх шаардлагыг хангасан 17 нягтлан бодогчид мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхийн гэрчилгээг гардуулан өглөө. 2020 оны ажлаараа бусдыгаа манлайлан ажилласан шилдэг тэргүүний гишүүдээ ч мөн шагнаж урамшуулсан. Мэргэшсэн нягтлан бодогч, аудиторуудын мэргэжлийн ёс зүйг баталж, үндэсний хэмжээнд мөрдүүлэх эрх бүхий нийгэмд үйлчилдэг нийт мэргэшсэн нягтлан бодогчиддоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

Холбоотой мэдээ