Сурагчдад шударга ёсны тухай мэдлэг олгох хичээлийн хөтөлбөр боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-25 14:27:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2021 оны ажлын төлөвлөгөөндөө ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нас, бие сэтгэл зүйн онцлогт тохируулан шударга ёсны тухай мэдлэг олгох, түүнийг эрхэмлэх үзэл санааг төлөвшүүлэх нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр тусгажээ.

Төлөвлөгөөг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ сарын сарын 18-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор баталсан байна.

Хөтөлбөр боловсруулах ажлыг Авлигатай тэмцэх газрын орон нутаг дахь сургагч багш нар аймгийн ИТХ-ын ажлын албатай хамтран хэрэгжүүлэх аж.

Шударга ёсны тухай мэдлэг олгох хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад хичээл зааснаар авлигын гэмт хэрэг болон авлига, ашиг сонирхлын зөрчлийн хор хөнөөлийг ойлгуулах, авлигыг үл тэвчих үзэл төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Холбоотой мэдээ