Баян-Өлгий аймгийн иргэдийг энэ сарын 25-30-ны өдрүүдэд татна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-22 17:26:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод хөл хорионы улмаас нутаг буцаж чадахгүй байгаа иргэдийг татан авах ажлыг энэ сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулна гэж аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Нийслэл хотоос Баян-Өлгий аймагт ирэхээр 300 гаруй иргэн хүсэлт гаргаад байгаа аж.

Дээрх иргэдийн мэдээллийг Улсын Онцгой комисст хүргүүлж, агаараар болон хувийн, нийтийн тээврийн унаагаар татан авах зөвшөөрөл авчээ. Орон нутаг руу буцах иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулна.

Иймд хүсэлт гаргасан дээрх иргэд маргааш буюу энэ сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:00-14:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг дэх Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах нийслэлийн 133 дугаар сургуульд очиж PCR шинжилгээ өгнө.

Харин шинжилгээ өгсөн хүмүүс 48 цагийн дотор Улаанбаатар хотоос гарах ёстой бөгөөд иргэдийг тээвэрлэх 8 автобусыг бэлэн болгосон байна.  

Холбоотой мэдээ