Төв аймаг 2021 оныг “Хүний хөгжил – Эрүүл мэндийг дэмжих" урианы жил болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-22 12:58:54

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ЗДТГ-аас 2021 оныг “Хүний хөгжил – Эрүүл мэндийг дэмжих" урианы жил болгон зарлаж, “Биеийн жингийн индекс-18:24” хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.

Жилийн ажлын хүрээнд “Биеийн жингийн индекс-18:24” хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн ба хүн амын эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлж, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлж, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх зорилттойгоор ажиллаж байгаа аж. Мөн хүн амыг бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил судалгаанд бүрэн хамруулахаар төлөвлөжээ. Тус судалгаанд суурилан “Цахим фитнес” төслийг хэрэгжүүлж, нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих болзолт уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн өдрийг тогтмолжуулан алхалт, гүйлт, дугуй, спортын бусад төрлөөр хичээллэдэг иргэдийн  тоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ