Өмнөговь аймгийн хүн ам өмнөх оноос 2,3 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-20 15:49:58

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хүн ам 2020 оны жилийн эцсээр 71493 болж хүн амын тоо 2,3 хувиар буюу 1591 хүнээр өсжээ.

Нийт хүн амын 50,1 хувь буюу 35885 нь эрэгтэйчүүд байгаа бол 49,9 хувь буюу 35608 нь эмэгтэйчүүд байна. Насны бүтцээр ангилбал 32,8 хувийг 14 хүртэлх насны хүүхдүүд, 52,8 хувийг 15-59 насныхан, 14,4 хувийг 60-аас дээш насны иргэд эзэлж гэж Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. 

Аймгийн нийт өрхийн тоо 21989 болж өмнөх оныхоос 892 өрхөөр буюу 4,2 хувиар өсжээ. Хүн амын зарим үзүүлэлтийн мэдээгээр аймгийн хэмжээнд бүтэн өнчин 33 хүүхэд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өөрчлөлтгүй, хагас өнчин хүүхэд 573 байгаа нь өмнөх онтой харьцуулахад 7 хүүхдээр нэмэгджээ. 

Холбоотой мэдээ