Зорилтот бүлгийн малчин өрхөд тусламжийн багц олгов

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-01-18 12:12:22

Төв /МОНЦАМЭ/.  Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим сумын зорилтот бүлгийн малчин өрхөд тусламжийн багц олголоо.

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас ХХААХҮЯ-тай хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөлд зудын эрсдэл өндөр байгаа Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Баянцагаан зэрэг сумын 120 зорилтот бүлгийн малчин өрхөд хорголжин тэжээл, уургаар баялаг рапсын шахдас, амин дэм эрдсийн нэмэлт бүтээгдэхүүнийг багц болгон олгожээ.

Төв аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга М.Дашдулам “Өвөлжилт хүндэрсэн сумдын зорилтот бүлгийн малчид буюу хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малтай, хөдөлмөрийн насны, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй, мал аж ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн өрхөд олгож байгаа. Нэг өрхөд дунджаар 700 орчим мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн ба сум тус бүрээс 15 малчин өрх хамруулсан” гэв. 

Холбоотой мэдээ