Хөвсгөл аймгийн мал сүрэг өмнөх оноос буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-13 20:30:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр улсдаа тэргүүлж байгаа боловч мал сүргийн тоо таван төрөл дээр буурсан байна.

Малын нийт тоо өмнөх оноос 539,8 мянга буюу 8,9 хувь  үүнээс  хонь 312,2 мянга, ямаа 203,8 мянга, үхэр 13,4 мянга, адуу 3,6 хувь, тэмээ 102 толгойгоор тус тус буурчээ. Өнгөрсөн зун ихэнх нутагт зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл өндөртэй, өвс тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн. Бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэлд оруулж малын тоог бууруулах гол шалтгаан болжээ. Мөн өмнөх оноос төллөсөн хээлтэгч 152,9 мянга байгаа боловч бойжсон төл 57,3 мянган толгойгоор буурч, зүй бусаар хорогдсон том мал 282,7 мянган толгойгоор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Тус аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Их-Уул, Тосонцэнгэл, Тариалан,  Рашаант, Бүрэнтогтох сумуудад  малын тоо толгой буурсан ажээ.

 


Холбоотой мэдээ