Сонгуультай холбоотой 1600 гаруй гомдол мэдээллийг шалгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2021-01-13 15:49:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын өнгөрсөн ээлжит сонгуулийн үеэр улсын прокурорын байгууллагад 1580 гомдол, хүсэлт санал, мэдээлэл иржээ. Эдгээрийг прокуророос хянан шалгаж, 139 гомдол, мэдээллийн дагуу зөрчлийн хэрэг нээн 1306 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэл хийн шалгаж байна. 


УИХ-ын сонгуулийн үеэр сонгуультай холбоотой 1580 санал гомдол, мэдээлэл гарч байсан бол орон нутгийн сонгуулийн үеэр 700 ирсэн талаар УПЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Л.Дашмаа өнөөдөр хийсэн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 


Холбоотой мэдээ