О.Эрдэнчимэг: Ард иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл эрс буурсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-01-13 15:45:08

Увс /МОНЦАМЭ/. Тус аймагт томуу, томуу төст өвчний гаралт эрс буурчээ.

Жил бүрийн өвөл томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ачаалал ихэсдэг. Тэгвэл энэ жилийн тухайд цар тахлын нөлөөгөөр хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний гаралт эрс буурсан байна. 

-“Өнгөрсөн оны мөн үед Хүүхдийн тасгаар эмчлүүлж буй хүүхдүүдийн 70 гаруй хувь амьсгалын замын өвчинтэй байсан бол өнөөдрийн байдлаар тус тасагт 22 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас зөвхөн нэг нь л амьсгалын замын өвчний шалтгаантай байна. Хүн амын дунд томуугийн өвчлөл 11-р сараас эхлэн эрс нэмэгддэг байсан бол энэ жил өвчлөл бараг гарахгүй байна” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвар судлаач эмч О.Эрдэнэчимэг хэллээ.

Холбоотой мэдээ