Баян-Өлгий аймгийн мал сүргийн тоо 2 сая 224 мянган толгойд хүрэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-13 15:42:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 2020 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр тус аймгийн хэмжээнд 2 сая 224 мянга 677 толгой мал тоологджээ. Энэ нь 2019 оны жилийн эцэст тоологдсон малаас 31913 толгойгоор илүү үзүүлэлт юм.

Тодруулж хэлбэл, тус аймгийн иргэд 5405 тэмээ, 99781 адуу, 159490 үхэр, 937405 хонь, 1022596 толгой ямаа тус тус тоолуулжээ.

Хамгийн олон малтай сумаар 307 мянган малтай Цэнгэл сум тодорч, Ногооннуур сум 246 мянга, Дэлүүн сум 241 мянга, Улаанхус сум 215 мянган малтайгаар удаах байруудад оржээ. Харин Өлгий сумын ард иргэд хамгийн бага  буюу 34 мянган толгой малтай.

Малын сүрэг тус бүрийн тоог 2019 онтой харьцуулахад тэмээ 508, хонины тоо 58,5 мянган толгойгоор буурч, адуу 761, үхэр 908, ямаа 89,2 мянган толгойгоор тус тус өсжээ.

Сумуудын малын тоог доор танилцуулж байна.




Холбоотой мэдээ