Дэд сайд С.Зулпхар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ажилтай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар мягмар гарагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллав.
Тэрбээр, 2020 оны ажлын
тайлан, ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцан, цаашдын ажлын талаар
санал солилцжээ.
Энэ үеэр Мэргэжлийн
өвчин судлалын эмнэлгийн одоогийн нөхцөл байдал, багаж тоног төхөөрөмжийн хүчин
чадал, үйл ажиллагаатай танилцсан байна. Мөн “COVID-19” цар тахлын үед эмнэлгээс
шуурхай авах арга хэмжээ, /тусгаарлах, мэдээлэх, хөдөлгөөн зогсоох, хамгаалах/
эмч, сувилагч нарын коронавируст халдвараас урьдчилан сэргийлэлт,
халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд баримтлах халдвар хамгаалал, био аюулгүй
ажиллагаа зэрэг шуурхай арга хэмжээний төлөвлөгөөг сонирхож, тодорхой үүрэг
чиглэл өгчээ.