Баян-Өлгий аймагт өвөлжилт хэвийн байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-11 16:34:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар өвөлжилт хэвийн, малын тарга тэврэг сайн байгаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан мэдээллээ.

Түүний тайлбарласнаар энэ өвөл аймгийн хэмжээнд 2 сая 224 мянган толгой мал өвөлжиж байгаагаас 98 мянган толгой мал оторт байгаа аж.

"Шинэ он гарснаас хойш хүйтний эрч чангарсан ч энэ долоо хоногоос бага зэрэг суларсан. Одоогоор өвөлжилт хэвийн байна. Харин цаг агаар дахин хүйтэрч, нэмж цас орсон тохиолдолд зуны улиралд өвс ногооны гарц тааруу байсан Алтай, Сагсай, Улаанхус, Цэнгэл зэрэг суманд байдал хүндэрч болзошгүй. Аймаг болон сумдын өвс, тэжээлийн аюулгүй нөөцөө хараахан задлаагүй байна" гэж тэрээр хэллээ. 

Холбоотой мэдээ