Монгол, Ираны Гадаад хэргийн яамд хамтран ажиллана

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
mn_tuul@montsame.mn
2016-06-03 13:56:33

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Ираны Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур нар өнөөдөр Монгол Улсын Гадаад хэргийн яам, Лалын Бүгд найрамдах Иран Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав.

Энэ оны тавдугаар сарын 20-нд хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 ойг тэмдэглэсэн. Ойн хүрээнд Ираны Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур манай улсад энэ сарын 3-4-ний өдрүүдэд айлчилж байна.  

Тэрбээр өнөөдөр мөн Үндэсний Түүхийн музейд зохион байгуулж буй "Монгол, Ираны эрт, эдүгээгийн харилцаа" сэдэвт үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Түүнчлэн холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын улстөрийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцов.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ