Луврын музейг түр хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-06-03 13:35:02

ПАРИС. /NHK/. Парис хотод үргэлжлэн орсоор байгаа ширүүн бороо хүмүүсийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулж, аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж байна.

Сена мөрөн эргээсээ хальж болзошгүй гэж цаг уурчид анхааруулжээ.

Тэдний ярьснаар, мягмар гараг хүртэлх гурав хоногийн хугацаанд тус хотод өнгөрсөн тавдугаар сард орсон нийт хур тунадасны дундаж хэмжээнээс хоёр дахин их хур тунадас унажээ. Сена мөрний түвшин сүүлийн 30 жилд байгаагүй дээд түвшинд хүрч болзошгүй гэж цаг уурчид анхааруулж байна.

Үүнтэй холбогдуулан тус мөрний эрэг орчимд орших Луврын музейг гурав хоногийн хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ. Музейн ажилтнуудын ярьснаар “уран зургуудыг илүү өндөр газарт байрлуулах" аж.

Сена мөрний дагуух төмөр замын үйлчилгээг мөн зогсоожээ.

Мөрний эргээр хэт ойрхон явахгүй байхыг анхааруулсаар байна.

Ийм айдас хүргэм дүр зургийг амьдралдаа анх удаагаа л харж байна гэж Парис хотын нэгэн оршин суугч ярьжээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ