Каннын кино наадмыг зун зохион байгуулж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-07 14:04:06

ПАРИС. /TASS/. Цар тахлын нөхцөл байдал тогтворжвол олон улсын Каннын кино наадмыг энэ зун зохион байгуулах боломжтой гэж үзэж буйгаа наадмыг зохион байгуулагчид мэдэгджээ.


Наадмыг 5 дугаар сард хийхээр товлосон ч 6, 7 дугаар сарын сүүлчээр болж хойшлогдож магадгүй байна. Өнгөрсөн онд цар тахлын улмаас наадам цуцлагдсан ч дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байсан зарим киног дараа нь болсон хэд хэдэн кино наадмуудаар юмуу кинотеатруудаар сэдэвчилсэн үзүүлбэр хэлбэрээр гаргажээ. Харин Берлин, Венецийн кино наадмуудыг коронавирусний эсрэг арга хэмжээг чанд сахих замаар амжилттай зохион байгуулж чадсан байна. 


Нөхцөл байдлыг үнэлж, энэ жилийн наадмыг яг хэдийд зохион байгуулах асуудлаар шийдвэр гаргах  хугацаа бидэнд бага үлдлээ гэж Каннын кино наадмын төлөөлөгч мэдэгдсэн байна. 


Анхдугаар наадмыг 1946 онд зохион байгуулжээ. Тухайн үед гран-при шагналыг Фридрих Эрмлерийн бүтээсэн, Сталинградын дайчдын тухай “Их эргэлт” кино хүртэж байв. 

Холбоотой мэдээ