Хот тохижилтын ажилчдад 50 төл мал хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-07 11:54:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. Мобиком корпорацийн Баянхонгор аймаг дахь салбар 50 төл малыг "Хот тохижилт" ОНӨҮГ-ын ажилчдад бэлэглэв.

Аймгийн Засаг даргын санаалчилгаар төв суурин газарт төл мал тэжээх ажлыг аймаг даяар өрнүүлж буй. Энэхүү арга хэмжээг Мобиком корпорацийн Баянхонгор аймаг дахь салбарын хамт олон дэмжиж, нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх ажлыг зохион байгуулж буй аж.

Нэг төл малыг 30 мянган төгрөгөөр тооцож төлбөрийг тус салбараас малчинд шууд төлөх бөгөөд Хот тохижилтын ажилчдад туслах аж ахуйгаа хөгжүүлэх, өөрсдийн нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд ийнхүү дэмжлэг болгон олгожээ.

Холбоотой мэдээ