Хятад улс БНАСАУ-тай найрсаг харилцаатай байхыг чухалчилдаг гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-02 16:17:43

БЭЭЖИН. /ВВС/. Умард Солонгостой “найрсаг” харилцаатай байхыг чухалчилдаг гэж Пхеньяны дээд түвшний албан тушаалтны айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Зинпин онцлон тэмдэглэжээ.

Умард Солонгосын Хөдөлмөрийн намын дэд дарга Ри Су Ёны айлчлал нь тус хоёр улс харилцаагаа сайжруулахад чиглэсэн бас нэгэн оролдлого гэдгийг ажиглагчид онцлон дурдаж байна.

Умард Солонгосын сүүлийн үед явуулж байгаа цэргийн ажиллагааны улмаас тус хоёр улсын харилцаа хөрөөд байгаа билээ.

Умард Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй гэсэн удирдагч Ким Жөн Уны мэдэгдлийг Ри Су Ён мөн хүргэсэн байна.

Өнгөрсөн сард болсон Хөдөлмөрийн намын хурлаас хойш БНХАУ-д айлчилсан Умард Солонгосын анхны өндөр албан тушаалтан бол Ри юм.

Удаа дараа пуужин харваж, энэ оны эхээр цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг НҮБ хориг арга хэмжээ авсан боловч БНХАУ тус улсын холбоотон хэвээр байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ