Коронавируст халдвар тархах 18 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-12-27 11:03:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс бусад аймаг, орон нутагт коронавируст халдвар /КОВИД-19/ тархах эрсдэлийн 18 дахь шатны үнэлгээг цахимаар хийжээ.


Эрсдэлийн үнэлгээг ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, НОК, НОБГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМГ, УБТЗ, МҮХАҮТ, Сэлэнэ аймгийн Онцгой комисс зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг гаргасан байна.



Ажлын хэсэг Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу үнэлгээг хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ