Хүүхдийн баяраар Онцгой байдлын албаны 310 албан хаагч ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2016-06-02 09:55:57

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүдийн амгалан тайван баярлах нөхцлийг хангах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын анги, байгууллагуудын 310 албан хаагч, 64 автомашин, техник хэрэгсэлтэй бэлэн байдалд ажиллалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Баярын арга хэмжээ болсон Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүй долоон худаг, Найрамдал зуслан зэрэг газарт учирч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, Тэрэлж, Туул голын Хар усан тохой, Маршлын гүүр, Яармаг, Сонсголонгийн гүүр зэрэг хүн ихээр төвлөрдөг голын эрэг дагуу амарч байгаа иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгчээ.  

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүс, Баянзүрх дүүрэг Их тэнгэр, бага тэнгэрийн ам, Түр хурх, Залаат, Хан-Уул дүүрэг Зайсан, Богины ам, Чандмань, Нүхт, Арцат, Түргэн, Жаргалантын ам, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Шарга морьт, Шадивлан, Майхан толгой, Сэлх, Бэлхийн ам, Сонгинохайрхан дүүрэг Баруун, зүүн салаа Баянголын ам зэрэг газарт аялж, амарч байгаа иргэдийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажиллажээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ