Гахай хараагүйчүүдийн донор болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-06-02 09:45:09

БЭЭЖИН. /ВВС/. Хятадын нэгэн хараагүй иргэнд гахайн нүдний эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгажээ.

Хятадын 1,4 тэрбум иргэнээс 8 сая нь хараагүй хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхий дээрх нийт хараагүй хүмүүсийн тавны нэг нь Хятадад амьдардаг ажээ.

Хараагүй болох шалтгааны 50 хувь нь нүдний эвэрлэг бүрхэвчийн эмгэгтэй холбоотой бөгөөд зөвхөн эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгах замаар хараа оруулах боломж байдаг.

Нүдний эвэрлэг бүрхэвчийн донор олдохгүй байгаа тул өнгөрсөн онд Хятадын засгийн газар гахайн нүдний эвэрлэг бүрхэвчийг хүнд шилжүүлэн суулгах туршилт хийх зөвшөөрлийг олгосон байна.

Одоогоор ийм төрлийн 200 орчим шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ.

Саяхан Хятадын У Пин Гүй гэдэг иргэн гахайн нүдний эвэрлэг бүрхэвч суулгах мэс засал хийлгэн хараа орсныхоо дараа BBC-д ярилцлага өгчээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ