Эрдэнэдалайн хүүхдүүд зайрмагаар дайлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-01 17:14:48

Зургадугаар сарын нэгэн дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хүүхдүүдийн хувьд амтат зайрмагаар дайлуулдаг өдөр болоод таван жил өнгөрчээ. Тус суманд худалдаа үйлчилгээ эрхэлдэг “Гэрэлт шагай” ХХК Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Зайрмагны баяр зохион байгуулж сумынхаа хүүхэд багачуудыг урьдаг  байна.

 “Аж ахуйн нэгж, байгууллага бүр тус бүртээ нийтийг хамран зохион байгуулдаг үйл ажиллагаатай болохыг сумын ЗДТГ- аас үүрэг болгож, энэ дагуу манайх Зайрмагны баяр хийдэг болсон. Хүүхдүүдээ дуртай амттанаар нь дайлж, баяр дээр нь баяр нэмэхийг бид зорьдог юм” гэж “Гэрэлт шагай” ХХК- ийн менежер Б. Мөнхтуул ярьсан юм.

Өнөөдөр 5 дахь удаагийн зайрмагны баяраар 1200 гаруй хүүхэд  зайрмагаар дайлуулсан байна.

Зайрмагны баярын үеэр сумын албан байгууллагуудын алба хаагчид хүүхэлдэйн кино, үлгэрийн баатарын дүрийг амилуулж, хүүхдүүдийн баяр дээр хөгжөөн  нэмжээ.  

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ