Хөл хорионы дэглэм зөрчсөн иргэдэд торгууль ногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-16 16:42:13
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Хөл хорионы дэглэм зөрчсөн найман иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгожээ.

Тодруулбал, энэ сарын 7-нд иргэн Б халдварын голомттой бүсээс Орхон аймагт ирэхдээ анх бүртгүүлсэн оршин суух хаяг дээрээ очоогүй, гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчиж дэлгүүр, худалдаа үйлчилгээний газраар зорчсон байна. Түүнчлэн  97-04 улсын дугаартай Соната-8 маркийн авто машин дөрвөн зорчигчтойгоор Улаанбаатар хотоос “Согоотын даваа”-аар Орхон аймаг руу нэвтрэх оролдлого хийсэн тул мөн торгожээ. Өөрөөр хэлбэл, хөл хорио, хязгаарлалтын дэглэм, зөрчсөн байна. Аймгийн Цагдаагийн газарт сүүлийн долоо хоногийн хугацаанд 336 дуудлага ирснээс зургаа нь гэмт хэргийн шинжтэй, 28 нь зөрчлийн, 25 нь зам тээврийн осолтой холбоотой байжээ. 

Холбоотой мэдээ