Газар өмчлүүлэх үйл ажиллагаа 6 дугаар сард эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-05-31 20:20:03

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Газрын албанаас иргэдэд үнэ төлбөргүй газар олгох үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Өлгий сумын газрын алба дээр иргэдийн газар хүссэн өргөдлийг энэ оны 1 дүгээр  сарын нэгнээс 5 дугаар сарын 31 -ний хүртэл хүлээн авсан юм. Энэ хугацаанд 1500 орчим иргэн өргөдлөө өгсөн бөгөөд  газар олголтыг зургаан сард зохион байгуулж, Өлгий  сумын 10 дугаар багт 900 гаруй иргэнд  олгохоор төлөвлөж байна.

Монгол Улсын иргэнд нэг удаа төлбөргүй газар өмчлүүлэх тухай хууль батлагдаад 13 жил болж байгаа бөгөөд хуулийн хугацаа 2018 оны 5 сарын 1-ээр дуусгавар болох аж.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ