НӨАТ-ын урамшууллын тохирол ирэх ням гарагт явагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-15 16:52:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ оны 12 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 20-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана. Тиймээс иргэдийг баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг мэдээллээ. 

Иргэд 2020 оны 11 дүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтаа 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Энэ сарын супер шагналын эзэн 50 сая төгрөг хожих боломжтой. 



Холбоотой мэдээ