Хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүн олголоо

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2020-12-14 12:56:57

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. БШУ-ны сайдын тушаалын дагуу Говьсүмбэр аймгийн БСУГ-аас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, хүүхдийн хоол хүнсэнд зарцуулахаар нөөцөлсөн 18,0 сая төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг 40 төрлийн багц үүсгэн, цэцэрлэг,  сургуулийн насны 284 өрхийн 356 хүүхдэд олгосон байна.

Хүнсний тусламж түгээх ажлыг сум бүрт томилогдсон Ажлын баг аймгийн МХГ, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан байна.

Мөн аймгийн Онцгой комиссоос хүнс түгээх ажилд шатахуун 120л, хүүхдийн амны хаалт 1000 ширхэгийг олгож дэмжлэг үзүүлсэн аж. Тус аймагт коронавирусний тохиолдол сүүлийн өдрүүдэд илрээгүй. 

Холбоотой мэдээ