“Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд 70 838 иргэнийг хамруулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-10 12:35:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой комисс халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70 мянган өрхийг сонгож, сонгосон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулжээ.  


Өнөөдрийн байдлаар, нийт 70 838 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулаад байгаа юм.  


Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн.


Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулжээ.

 

Холбоотой мэдээ