БОЭТ байгууллагаа камержуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-05-31 11:21:19

Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвд орон нутгийн төсвийн 10 орчим сая төгрөгөөр хяналтын камерыг 23 цэгт байрлуулж, иргэд үйлчүүлэгчид, ажилтан албан хаагчдад сонор сэрэмжтэй байх зөвлөгөө өглөө.

Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвд хулгай их гардаг талаар иргэд гомдолтой байдаг. Хэвтэн эмчлүүлэгчид, хүнд өвчтэй үзүүлэхээр ирсэн хүмүүс болон байгууллагын ажилчин, алба хаагчдын мөнгө, утас, үнэт хэрэглэл гэх мэт эд зүйлс алга болдог, гадна талаас мотоцикль, машины эд анги хулгайлагддаг асуудлыг шийдвэрлэхийн тулд гадна, дотно орчноо камержуулаад байна.

БОЭТ-оос хулгайд эд зүйлээ алдсан гэх гомдол Цагдаагийн байгууллагад байнга бүртгэгддэг учраас тухайн гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах албан мэдэгдлийг өгсний дагуу дээрх арга хэмжээг авахаар болжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ