Хүүхдийн баярын өдөр 18 чиглэлээс автобус үнэгүй үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-31 09:11:50

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн  баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд 2016 оны 6 сарын 1-ний  өдрийн 11:00 цагт эхэлнэ.

Хүн амын төвлөрөл ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулахаар боллоо. Тодруулбал , Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг, Баруунсалаа, Хайлааст,  Чингэлтэй, 3,4-р хороолол, 5 шар, Офицеруудын ордон  гэсэн чиглэлүүдээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобус өглөөний 08:00 цагаас эхлэн  Чингисийн талбай хүртэл үнэ төлбөргүй явах юм.

Мөн оройн хаалтын ажиллагааны дараа буюу 17:00 цагаас иргэдийг буцааж хүргэх үйлчилгээг зохион байгуулна.  Уг арга хэмжээний үеэр Чингисийн талбайн урд талын “Санктпетрбург”-ийн зогсоолоор хотын зүүн талын Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Офицеруудын ордон чиглэлийн 5 автобус, “Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байр”-ны өмнөх зогсоолоор урд болон баруун талын Зайсан, Нисэх, Яармаг, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, 5 шар чиглэлийн 9 автобус, зүүн талын “Соёлын төв өргөө”-ний зогсоолоор хойд талын Хайлааст, Чингэлтэй, 3, 4-р хороолол, Баруун салаа чиглэлийн 4 автобус тус тус үйлчилэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ