Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

Лавлагаа
dotood_editor@montsame.mn
2016-05-31 08:22:45

Аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 22.

Санчир гараг. Тооно одтой, гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Холбоотой мэдээ