ТТЭН эвсэл нэр дэвшигчийн материалаа хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-30 15:58:41

"Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвсэл нэр дэвшигчдийнхээ материалыг өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.

Тус эвсэл энэ сарын 27-нд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхмүүдээ тодруулсан. Нэр дэвшигчид дунд эдийн засагч Н.Дашзэвэг, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, хөдөлмөрийн баатар, жүдочин Х.Цагаанбаатар, пара олимпийн аварга З.Баатаржав, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүү Б.Хүдэр-Ян гэх мэт нэр дэвшигчид багтаж байгаа юм.

Тус эвсэл ийнхүү хуульд заасан хугацаанд багтаж нэр дэвшигчдийн баримт материалыг СЕХ-нд хүлээлгэн өгөв.

Б.Туул

Холбоотой мэдээ