Ганц модны боомтод шинжилгээний лаборатори ажиллуулна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-12-03 18:04:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын хилийн хорио цээрийн албанаас Монгол Улсын хилийн боомтоор нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг "COVID-19"-ийн шинжилгээнд түргэн оношлуураас гадна PCR шинжилгээнд хамруулахыг шаардаж байна. 

Тодруулбал, БНХАУ-ын талаас манай улсад боомтын хорио цээрийн дэглэмийг илүү сайжруулах шаардлага тавьж байна. Энэ хүрээнд хилийн боомтоор нэвтэрч буй нүүрс болон эрдэс баялгийн баяжмал тээвэрлэж буй жолооч нарыг 48 цаг тутамд "COVID-19"-ийн шинжилгээнд хамруулж эхэллээ. 

Мөн БНХАУ-ын талд шинжилгээ хийсэн 1500 жолоочийг Гашуунсухайт боомтоор эхний ээлжинд гарган тээвэр эрхлүүлэхээр ажиллаж буйг ЗХТЯ-ны Шуурхай бүлгийн өнөөдрийн хуралд АТҮТ-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбарын дарга С.Мөнх-Эрдэнэ танилцууллаа. Нүүрс тээвэрлэлтийн бүс нутагт УОК-ын шийдвэрээр PCR шинжилгээний лаборатори ажиллаж эхэлж байна.  Шуурхайн бүлгийн хурлаар мөн Замын-Үүд боомтод саатаад буй ачаа тээврийн жолооч нарын нөхцөл байдлыг хэлэлцэж, тухайн бүс нутгийн АТҮТ-ийн алба хаагчдыг шуурхай арга хэмжээ авч, жолооч нарыг байраар ханган шинжилгээнд хамруулах ажлыг чирэгдэлгүй зохион байгуулахыг ЗТХ-ийн сайд Л.Халтар үүрэгдлээ. 


Холбоотой мэдээ