Олимпын 11 зөвлөлийн удирдах ажилтнуудын цахим хэлэлцүүлэг болов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2020-12-02 06:53:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны гишүүн Олимпын зөвлөлүүдийн удирдах ажилтнуудын уулзалт-хэлэлцүүлгийг  мягмар гарагт /2020.12.01/ цахимаар зохион байгуулав.


Энэ удаагийн хэлэлцүүлэгт нийслэл болон төвийн бүсийн аймгуудын Олимпын зөвлөлийн удирдах ажилтнууд, арга зүйчид оролцсон юм. Хэлэлцүүлгийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар удирдан явууллаа.


Хэлэлцүүлгээр дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар МҮОХ-ноос хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгсөн. Улмаар МҮОХ-ны гадаад харилцааны мэргэжилтэн О.Үжин “Спорт-олимпизмын үйл ажиллагаа дэлхий дахинд” сэдвээр сонирхолтой мэдээллийг оролцогчдод танилцуулав.


Тодруулбал, Олон улсын олимпын хороо болон “Токио-2020” зуны олимп, “Бээжин-2022” өвлийн олимпыг зохион байгуулах хорооноос сүүлийн үед хийж буй ажил, арга хэмжээний талаар мэдээллийг өгсөн юм. 


Түүнчлэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачилсан “Шинэ Эрин” төсөл хөтөлбөрийн талаар мэдээллийг МҮОХ-ны Олимпын боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж танилцууллаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Н.Түвшинбаяр олимпын зөвлөлийн дарга болон арга зүйчидтэй ярилцаж, санал бодлоо солилцсон юм. Энэ өдрийн уулзалт, хэлэлцүүлэгт дор нэр дурдсан Олимпын зөвлөлийн дарга, арга зүйчид оролцлоо. Үүнд:


Сүхбаатар дүүрэг – “Гренобль” олимпын зөвлөл

Ч.Отгонбаатар, Т.Уянга


Баянгол дүүрэг – “Шамони” олимпын зөвлөл

Ш.Бямбасүрэн


Чингэлтэй дүүрэг – “Саппоро” олимпын зөвлөл

Пүрэвдорж


Булган аймаг – “Москва” олимпын зөвлөл

Д.Эрдэнэбилэг, Л.Ганболд


Дархан-Уул аймаг – “Токио” олимпын зөвлөл

Н.Батлав, Н.Алтантуяа


Орхон аймаг – “Атланта” олимпын зөвлөл

Д.Нармандах, Я.Хоролсүрэн


Сэлэнгэ аймаг – “Барселона” олимпын зөвлөл

Д.Эрдэнэбат, Э.Оюун-Эрдэнэ


Төв аймаг – “Сөүл” олимпын зөвлөл

Ц.Чанцал, Д.Энхцэцэг


Хэнтий аймаг – “Сент Луис” олимпын зөвлөл

П.Нэргүй, Г.Солонго


Дорнод аймаг – “Амстердам” олимпын зөвлөл

Б.Чимэддорж, М.Нарантуяа


Сүхбаатар аймаг – “Парис” олимпын зөвлөл

Ш.Энх-Амар, Ц.Ганбат

Холбоотой мэдээ