"Хүнсний илгээмж-2020" аяныг энэ сарын 10 хүртэл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-12-02 17:22:58

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Хүнсний илгээмж-2020" аяныг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын захирамж гарчээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.12 дахь заалт, Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүлйин 6:5 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 178-р тогтоолыг тус тус үндэслэн энэхүү захирамжийг гаргажээ.

Уг захирамжид Улаанбаатар хотод оршин суугаа нутгийн иргэд, их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудыг хүнсээр хангах, хүнсний бүтээгэдхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх зорилготойг дурджээ. "Хүнсний илгээмж-2020" аян 12 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна. 

Холбоотой мэдээ