“Moderna” компанийн хувьцаа өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-01 10:41:08

МОСКВА. /Kommersant/. Moderna” компанийн хувьцаа 17.5 хувиар өсөж, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр нэгж хувьцаа нь 151.08 ам.долларт хүрчээ.  


Коронавирусний вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт (FDA) гаргасны дараа компанийн хувьцаа ийнхүү өссөн байна. 

 

АНУ-ын Засгийн газар вакцин гарган авсан компаниудад нийт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Эдгээр компанид “Moderna”-с гадна “Johnson & Johnson, Merck” болон Pfizer” зэрэг компани багтжээ.


Харин Европын Комисс 80 сая тун вакцин худалдан авах гэрээг “Moderna” компанитай өнгөрсөн долоо хоногт байгуулсан юм. Вакцины үр дүн сайн, аюулгүй байвал Европын Холбоо нэмж 60 сая тунг худалдан авах төлөвтэй байна. Moderna” компанийн вакцины үнэ нэг тун нь 25-37 ам.долларын хооронд хэлбэлзэж магадгүй байгаа юм. 

Холбоотой мэдээ