Нутгийн зарим газраар цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-11-30 14:58:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, 12 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүүлээр ихэнх нутгаар 10-17 хэмээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -33-38 хэм хүрчээ.

2020 оны 12 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. 12 дугаар сарын 2, 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ