“Спутник V” вакцины олон улсын зах зээлд худалдах үнийг нэрлэжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-11-26 19:12:22


МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын эрдэмтдийн аденовируст тулгуурлан гарган авсан коронавирусний “Спутник V” вакцины олон улсын зах зээлд худалдах үнэ 20 ам.доллароос бага байна гэж вакцины твиттер хуудсанд мэдээлжээ. 


"Олон улсын зах зээл дээр хоёр тун бүхий “Спутник V” вакцины нэг тунгийн үнэ 10 хүрэхгүй ам.доллар байна. Ингэснээр “СпутникV” вакцины үнэ ижил төстэй үр дүнтэй мРНХ-д суурилан бүтээсэн вакцинаас хоёр эсвэл нэг гаруй дахин хямд байх юм” гэж мэдээлэлд онцолжээ. Вакцины бодит үнэ 2021 оны хоёрдугаар сард тодорхой болох аж.


Спутник V" вакцины эмнэлзүйн туршилтын дүнд хийсэн хоёр дахь завсрын дүн шинжилгээгээр вакциныг тарьснаас 28 хоногийн дараа 91.4 хувийн үр дүн үзүүлсэн бол эхний тарилгаас хойш 42 дахь өдөр 95 хувиас давсан гэж вакцины твиттер хуудсанд  өмнө нь мэдээлсэн билээ.


Холбоотой мэдээ