Отрын 9 бүсэд 664 мянган толгой мал өвөлжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-11-26 15:35:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ өвөл аймаг дундын отрын 9 бүс нутагт нийт 664 мянган толгой мал өвөлжих тоон судалгаа гарчээ. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Малхын талд Өвөрхангай, Дундговь зэрэг аймгийн нийт 44 мянган толгой мал отроор өвөлжинө. Одоогоор Дундговь аймгийн ихэнх малчид отрын бүсэд очоод байгаа бол Өвөрхангай аймгийн малчид отрын бүс нутаг руу орж амжаагүй байгаа талаар Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас мэдээлж байна. 


Хөл хорион дахь малчид отрын бүс рүү нүүж амжаагүй байна


Гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын хөл хорио тогтоод буй өнөөдрийн нөхцөлд малчид байгаа газраа оторлож, хөл хорио сулрах үед отрын бүс рүү нүүх шийдвэртэй байна. 

Говь-Алтай аймгийн отрын бүс нутагт Баянхонгор аймгийн 9600 толгой мал өвөлжих нь. Увс аймгийн Ачит нуурын отрын бүсэд 13 мянган толгой мал өвөлжинө. Завхан аймгийн отрын бүсэд 42 мянган толгой мал өвөлжих юм. 

Өнгөрсөн жил Говьсүмбэр аймгийн нутаг дахь аймаг дундын Малхын отрын бүсэд Дундговь, Төв, Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн нийт 110 мянган толгой мал өвөлжсөн тухай аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас мэдээлжээ. 


Холбоотой мэдээ