Нийслэлийн 30 байршилд нөөцийн 478.74 тонн мах борлуулав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-24 13:42:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн 30 байршилд энэ сарын 15-23-нд нөөцийн 478.74 тн мах борлуулжээ.


Нийслэл, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын 20 байцаагч нөөцийн мах худалдан борлуулах цэгүүдэд зарж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт тавьж байгаа. Мөн дээрх цэгүүдийн талбайг мэргэжлийн байгууллагууд ариутгаж, халдваргүйжүүлэв.


Дээрх хугацаанд Чингэлтэй дүүрэгт худалдаалж буй нөөцийн ангилсан үхэр, хонины махнаас дээж авч, Сүхбаатар дүүргийн Саруул худалдааны төвийн гадна талбайд Нарантуул захын гарал үүслийн бичигтэй мах ачсан машиныг буцаажээ.

Холбоотой мэдээ