ХӨСҮТ-ийн хашаанд гарсан галыг бүрэн унтраалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-24 12:19:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хашаанд баригдаж байгаа барилгын В1 давхарт гал гарсан дуудлага өнөөдөр 10:48 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход зоорийн давхарт дулааны шугамын дулаалга шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Барилгын 3 давхарт байсан хоёр иргэнийг утаат бүсээс гаргаж аюулгүй байдлыг хангалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ