Бээлий өмсөж хэвшихийг зөвлөв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
sodonizm@gmail.com
2020-11-24 12:17:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадуур гарахдаа бээлий өмсөж хэвших, бэлэн мөнгө хэрэглэхгүйгээр картаар үйлчлүүлэх зэрэг зөвлөмжийг сайтар сахихыг ЭМЯ-ны  өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тус яамны Урьдчилан сэргийлэх, Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл дахин анхааруулав. 


Тэрээр хэлэхдээ “Улсын хэмжээнд түргэн оношилгооны цэгт 70 512 хүн шинжилгээ өгсөн. ЗӨСҮТ-ийн хоёр баг нийслэлийн халдварын голомт 3500 шоо метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийсэн. Мөн 1800-0119 утсанд 8119 хүн холбогдож, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, шинжилгээ өгөх талаар зөвлөгөө  авсан байна. Харин ЭМЯ-ны 32 3002 утсанд 175 хүн хандаж, зөвлөмж авсан байна.


Нийтийн тээврийн хэрэгслээр аль болох үйлчлүүлэхгүй байх, үйлчлүүлсэн тохиолдолд хүн хоорондын зай барихсуудал алгасаж суухзаавал бээлий өмсөхбэлэн мөнгө хэрэглэхгүйгээр картаар үйлчлүүлэххүнтэй аль болох гар барихгүй байх, өөр хэлбэрээр буюу гараа даллаж мэндчилэх зэрэг зөвлөмжийг дагахыг хүсье. Мөн аль болох гэрээсээ гаралгүй бүх төрлийн ажлаа цахимаар хийхийг зөвлөе. 


Өнөөдрөөс эхлэн зарим банк ажиллаж эхэлж байна. Банкны ажилчид болон зарим худалдаа үйлчилгээ хийж буй хүмүүс цэрэг цагдаа, онцгой байдал, эмнэлгийн ажилтны өмсдөг тусгай дэглэмийн хувцсыг заавал өмсөх шаардлагагүй. Харин зөвлөмжийн дагуу бээлий өмсөж, амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай хийж харьцах нь зөв юм” гэлээ.


Холбоотой мэдээ