Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 788 дуудлага иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-24 10:47:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр буюу энэ сарын 23-нд 788 дуудлага ирсэн байна.


Нийт дуудлагын 332 нь зөрчлийн шинжтэй, 26 нь гэмт хэргийн шинжтэй хэргийн мэдээлэл бүрдүүлж байна.


Зөрчлийн шинжтэй хэргээс тодруулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 32, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан 49, мөн эрүүлжүүлсэн 126 хэрэг, зөрчил гарсан байна.


Гэмт хэргийн шинжтэй хэргийн 4 нь хүний биед ноцтой хохирол учруулсан, 5 нь бусдын эд зүйлийг хулгайлсан, 17 нь хүний биед халдсан зэрэг дуудлага ирсэн байна.


Мөн гэр бүлийн хүчирхийллийн 56 дуудлага ирсэн нь өмнөх өдрийнхтэй харьцуулахад 16 дуудлагаар нэмэгдсэн байна. 



Холбоотой мэдээ