Төмөр замын 15 мянга гаруй ажилтанд шинжилгээ хийж 461 хүнийг тусгаарлаад байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-23 15:09:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замын хэмжээнд 15 мянга 622 хүнийг шинжилгээнд хамруулахад 78 эерэг, 53 нь давтан шинжилгээгээр батлагдсан хариу гарч 461 хүнийг тусгаарлаад байна.


Үлдсэн 315 хүнийг өнөөдөр шинжилгээнд хамруулах аж.


“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр Шуурхай бүлгийн хурлын үеэр хэлэхдээ, “Өчигдөр төв эмнэлэг 1417 хүнээс шинжилгээ авсан. Замын хэмжээнд 120 цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа. Баянгол дүүргийн 83, 104 дүгээр байрны 861 иргэнийг ХӨСҮТ-ээс шинжилгээнд хамруулсан.  Одоо 1-6 хороо, 24, 25 дугаар хорооны иргэдийг хамруулна” гэж танилцуулав.


“УБТЗ”-ын хэмжээнд, нийт 845 ажлын байранд 61 мянга 266 м2 талбайд мэргэжлийн баг, мэргэжлийн байгууллагын хүчээр өдөр тутам ариутгал хийжээ.

Холбоотой мэдээ